


Алагхан заяагаар ухаан дамжуулдаг
Аадрын үүлтэй хорвоо л юм уу
Анхилуун цэцэгс нь намартаа хагдардаг
Арганд ордоггүй хорвоо л юм уу даа
Борхон заяагаар ухаан дамжуулсан
Борооны үүлтэй хорвоо л юм уу
Бутны туулай ч цочиж гэнэддэг
Барьж болдоггүй хорвоо л юм уу даа
Зовлон үгтээн сэтгэл зөөлөрдөг
Зундаа цэцэгтэй хорвоо л юм уу
Зураадаа хус нь түрүүлж шарласан
Зоргоор болдоггүй хорвоо л юм уу даа
Хөөрөхдөө ч сийлдэг гунихдаа ч сийлдэг
Хэн ч танимааргүй хорвоо л юм уу
Дурлахдаа ч дуулдаг уярахдаа ч дуулдаг
Дутуу заяаны хорвоо...
Ертөнцийн бүх амьтан могойноос зэвүүцдэг . Мэлхий могойтой халз тулгарвал балмагдахдаа шууд л ам луу нь үсэрчихдэг . Шувууд хөдөлж чадахаа байгаад хөшчихдөг
Тууртан том амьтад дэрхийтэл зугтана .
Арслангууд нэрэлхэн босч суниаж байснаа чимээгүйхэн шогшицгоосоор алга болно . Могойнд сайн амьтан гэж би л лав дуулаагүй . могойноос айдаггүй хүн гэж бүүрч байхгүй . Гэрт нь урт хорхой заларснаас болж гэр бүлээрээ зугтаад хээр хонож байсан айл хүртэл надтай таарч байсан . Могой гэрт нь орохоос монголчууд машид сэжиглэдэг . Харин манай зарим нутагт могойг аргалах сонин арга бай...