2009-11-02
ӨӨРӨӨ ӨӨРӨӨРӨӨ
ЯМАР Ч ҮЕД ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙГААРАЙ

АМЬДРАЛДАА ТОХИОЛДСОН ЯМАР НЭГ АЗГҮЙ ЯВДЛААС БОЛЖ ЗАРИМ ХҮМҮҮС "БИ ЯМАР АЗГҮЙ, БҮТЭЛГҮЙ ХҮН БЭ? НАДААС ӨӨР ХҮН БАЙСАН БОЛ ИНГЭХГҮЙ БАЙСАН ДАА" ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗЭМЛЭХ НЬ БАЙДАГ. ТЭГЭЭД ХҮМҮҮСИЙН ӨМНӨ ӨӨДРӨГ БҮХ ЮМ ЧАДДАГ ХҮНИЙ ДҮР ЭСГЭЖ, ЭСВЭЛ ӨӨР ХЭН НЭГЭН ХҮНИЙГ ДУУРИАХ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ УЛАМ ИХ ЗОВООДОГ. БУСДАД ТААЛАГДАХ ГЭЖ ХУДЛАА ЯРИХ, ЯНЗ ЯНЗЫН ААШ ЗАН ГАРГАХ НЬ ХҮМҮҮСТЭЙ ХАРЬЦАХ ХАРЬЦААГ ЧИНЬ УЛАМ БҮР ХЭЦҮҮ БОЛГОДОГ. ХУУРАМЧ МӨНГӨ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БАЙДАГ ШИГ ХУУРАМЧ ХҮМҮҮС ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. ЕР НЬ ЧИ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ИТГЭЖ ӨӨРӨӨРӨӨ БАХАРХДАГ УУ? ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ЧИ ДАВТАГДАШГҮЙ ШИНЭ ХҮН ОРЧЛОН ХОРВОО ҮҮССЭНЭЭС ХОЙШ ЯГ ЧАМ ШИГ НЭГ Ч ХҮН АМЬДАРЧ БАЙГААГҮЙ БӨГӨӨД МӨН ИРЭЭДҮЙН ОЛОН ЗУУН ЖИЛИЙН ТУРШ ЧАМТАЙ АДИЛ ХҮН ТӨРӨХГҮЙ. ЭНЭ НЬ ШИНЖЛЭХ УХААНААР БАТЛАГДСАН ЮМ. ГЕНЕТИКИЙН БАРИМТААР БИДНИЙ ЗАН ААШ, ДҮР ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛДОГ 48 ХРОМСОМЫН /24 НЬ ЭЦГИЙНХ, 24 НЬ ЭХИЙНХ/ НЭГЭНД НЬ ГЭХЭД 20-100 ХҮРТЭЛХ ГЕН БАЙДАГ. ГЭТЭЛ ЗАРИМ ҮЕД ЭНЭ ГЕНҮҮДИЙН ГАНЦХАН НЬ Л ХҮНИЙ /ТУХАЙЛБАЛ ЧИНИЙ/ БҮХ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЧИ 300 МИЛЛАРД АХ ЭГЧ ДҮҮТЭЙ БАЙСАН БОЛ ТЭД БҮГД ЧАМААС ӨӨР БАЙХ Л БАЙСАН. ЧИ ХЭЗЭЭ Ч ӨӨРИЙГӨӨ ГОЛЖ БОЛОХГҮЙ. АВЬЯАСГҮЙ ХҮН ГЭЖ БАЙДАГГҮЙ. "ХҮН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА ӨӨРИЙНХӨӨ ЧАДВАРЫН ЗӨВХӨН 10 ХУВИЙГ Л АШИГЛАДАГ" ГЭДГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ. ОДОО БАЙГААГАА ЯМАР БАЙХ ЁСТОЙГОО ХАРЬЦУУЛАХ ЮМ БОЛ ТА БИД ТАЛ НОЙРСОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ИЙМ ИХ АВЬЯАС ЧАДВАРТАЙ УЧИР БИД ӨӨРСДӨӨРӨӨ БАХАРХАЖ БУСАД ХҮМҮҮСТЭЙ АДИЛГҮЙДЭЭ ОГТХОН Ч САНАА ЗОВОХ УЧИРГҮЙ. ТА ХОРВООД ХОСГҮЙ ХҮН. ХЭРВЭЭ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, БҮТЭЭЛЧ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ХҮСВЭЛ ЯМАР Ч ҮЕД ЧИ ӨӨРӨӨ ӨӨРӨӨРӨӨ Л БАЙ.

Бичсэн: Болио93 | цаг: 11:08 | Өөдрөг алхая
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax